Хүүхдүүдээ хэрхэн багаар ажиллаж сургах вэ
Баг болж ажиллах
Багаар ажиллах арга ухаанд суралцаад нэлээд хугацаа өнгөрсөн байна. Баруунд багаар ажиллах чадварыг нь голчлон ажилд авдаг. Багаар ажиллах нь ажлын бүтээмж, арга туршлага солилцох гээд нэлээд олон ач тустай. Баг болон ажиллах нь хүн бүрийн санаа, бодол тусгагдан асуудлыг олон талаас харах олон ач тустай. Орчин үед байгууллага боловсон хүчнийхээ баг болж ажиллах чадварыг нь голчлон хардаг болсон байна.
Хүүхдэд зориулсан олон үйл ажиллагаа багаар ажиллах арга ухааныг шаарддаг. Хүүхдийг багаас нь багаар ажиллах арга ухаанд сургах нь тэдний сэтгэхүй болон бусдын дунд өөрийн үзэл бодол, санаагаа илэрхийлэх чадвар үг ярианы баялаг гэх мэт олон ач тусыг өгдөг болохыг олон улсын туршлага гэрчлэж байна.
Манай хүүхэд багачууд ч мөн энэ аргад суралцан олон үйл ажиллагаанд оролцох болсон байна. Хүүхдийн төлөө нэгдсэн бүхий л үйл ажиллагаа баг болж ажиллахыг шаарддаг. Бидний уламжлалт сэтгэлгээ дангаар бүхнийг хийх ганцаараа хийж бүтээх сэтгэлгээг төрүүлдэг. Энэ нь нэг талаас биеэ даах чадвар хөгжих хэдийч санаа, бодлоо бусадтай хуваалцахгүй бусдын санаа бодлыг сонсох чадахгүй гэх мэт сөрөг үр дагавартай. Энэ нүүдэлчдийн зан заншил, нүүдэлчдийн амьдралын хэв маягтай холбоотой юм.
Өсвөр үеийнхэн, залгамж хойч болох тэдэнд шилдэг боловсон хүчин болох, дэлхийн давцанд өрсөлдөх их чадвартай мэргэжилтэн болоход багаар ажиллах чадвар зайлшгүй юмаа. Багаар ажиллах хүүхдийн ертөнцийг нээж, тэдний хүсэл мөрөөдөлдөө хүрэх замыг нь нээж өгөхөд нь хэрэгтэй. Бусдыг сонсох, бусадтай санаа бодлоо солилцох, бусдын дэмжлэг туслалцааг хуваалцах гэх мэт. Тэдний тэгш оролцоог хангах тэдний дуу хоолой томчуудад хүчтэй сонсогдох, тэдний зохиосон үйлдэл үйл хэрэг болж болох олон талт явц юм.
Багаар ажиллах зарчим нь хүүхдийн оролцоо идэвхи, сонирхолыг нь цаг ямагт татаж байдгаараа онцлог. Хүүхдэд төрсөн энэ сэтгэхүй нь ч хүүхдэд цаашид олон салбарт хамтын ажиллагаа өрнүүлэхэд чиглүүлж өгдөг.
Жишээ нь сургуулийн дунд ангийн хэсэг бүлэг хүүхэд сайн дураар нэгдэж “байгаль орчноо хамгаалах “ нэрийн дор “сайхан байгаль” гэсэн уриатай нэгдсэн. Эхний удаа тэд өөрсдийн санаа бус зөвхөн нэгнийгээ сонсох түүний үгээр явах хандлага ажиглагдаж байсан. Зөвхөн нэг хүний санаа тусгагдсан учир бусдын идэвхи суларч хөдөлгөөний зорилго буурч эхэлсэн. Үүнийг хэрхэн яаж эрчимтэй болгох талаар хуралдаж хүн бүрийн санаа чухал байгааг тусгаж хамтаар хэлэлцэж байхаар тохирсон. Хүн бүр өөрийн санаа бодолоо тусгасан учир тэрнийхээ төлөө тэмцэж эхэлснээр үр дүн гарсан. Өөрийн санаачилсан ажил хэргийнхээ төлөө тэмцэх урам зориг орж ажлынхаа төлөө тууштай тэмцэх эрч хүчийг олж авсан байна.
Тэдэнд томчуудын санаа, бодол,тус цаг ямат их байдаг. Баг болж ажиллах нь биеэ биенийхээ ажлыг хийж чаддаг сайн орлогч байх ёстой. Насанд хүрэгчид хүүхдийн хамт эрх мэдлээ харилцан хуваалцаж, хүүхэдтэй хамт нэгдсэн үзэл бодол, хамтын ажиллагааны загвартай болж үйл ажиллагаагаа хамтран хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Бид хойч үедээ багаар ажиллахын сайн талыг цаг ямагт мэдрүүлж байх хэрэгтэй. Хүүхдийн төлөө байгууллага, хүүхдийн төлөө үйл ажиллагаа эрхлэдэг байгууллага, хувь хүн бүртэй хамтран ажиллаж тэднээс суралцах нь хүүхэд бүрийн эрхэм хүсэл тань байх ёстой.
Чухам энэхүү сэтгэхүйгээс багаар ажиллах бусдыг удирдах, манлайлах арга зүйд суралцах сайн зохион байгуулагч нь байж чадна. Бусдын жишгээс хэрэгтэй зүйлээ сурах хүүхэд та нарын дээд мэдлэг чинь байх учиртай. Чи хэзээч багаар ажиллаж үзээгүй, би чадахгүй байх яана гэж бүү хойш суугаарай яг энэ цаг мөчөөс эхлэн хэн нэгний багт ороод ажиллаад үзээрэй чамд ямар их нөөц байгааг мэдрэх болно. Бусдаас хоцорч биш бусдаас түрүүлж сэтгэдэг болно. Энэ бол бусдаас суралцаж байгаагийн том жишээ. Чи бусдаас ямар их зүйл олж мэддэг болохоо багаар ажиллаад мэдрэх болно. Багийн ажил чамгүй бол урагш явахгүй мэт сэтгэлгээг төрүүлэх чадвал тэр чиний чадвар, чадамж байх болно.
Хүүхдүүд багаар ажиллаж буй олон холбоо, хөдөлгөөн байна. Хамт олоноор хамтран ажилснаар хүүхэд та нар дараах аргад суралцсан байна.Үүнд:
- Бусдад өөрийгөө ойлгуулах чадвартай болдог
- Туслах, туслуулахаа илэрхийлж чаддаг
- Аилваа юманд бодлоготой ханддаг
- Бусдаас хүндлэл хүлээж авдаг
- Авъяас чадвар нээлттэй хөгждөг
- Өөрийн байр сууринаас ухаан зарж хамт олноороо ажиллах сонирхолтой болдог
- Насанд хүрэгчдийн үйл ажиллагаанд авах гээхийн ухаанааар ханддаг болох
- Бусадтай хамтран санал бодол хүсэл эрмэлзлээ солилцох
- Найз нөхдийнхээ хүсэж буй зүйл тэдэнд тохиолдсон аливаа бэрхшээлийг даван туулахад туслах
- Аймаг дүүрэг, орон нутгийн төр захиргааны байгууллагууд удирдах хүмүүст найз нөхдөө төлөөлөн тэдний дуу хоолой болон ажиллах
гэх мэтийн эх орондоо их хөгжлийг авчирах ирээдүйн эзэд нь болон бэлтгэгдэх учиртай.
Ингээд баг болж ажиллах нь хүүхдүүд та бүхэнд хамгийн чухал ….?
Хүүхдүүд та бүхэн сургуульд сурах эрх үүргийнхээ дагуу сургуульд суралцаж зохион байгуулалтай хамт олны дунд орсон байгаа. Тэгвэл энэ хамт олны чөлөөт цагаа өнгөрүүлэх сонирхолоо хөгжүүлэх танин мэдэхүй чиглэлээр ямар нэгэн баг хамт олон болж ажиллах нь хамгаас чухал. Баг хамт олноороо ажиллана гэдэг тухайн хамт олонтой, нэг зорилготой нэг санаатай өөрийгөө хөгжүүлж бусдад туслахын тулд хийж байгаа үйл ажиллагаа юмаа.
Өөрийн орон нутгийн хүүхдийн төлөө төвийн болон бусад үе тэнгийн найз нөхөдтэйгээ баг болон ажиллахад хүүхдийн зөвлөлийн гишүүд багийн гишүүдийн шүүмж, дүгнэлтыг сонсох нь зүйтэй. Та нарын үйл ажиллагааг багийхан чинь байнга харж туслаж, зөвөлгөө өгч, шүүмжилж байдаг. Өөрсдийн зохион байгуулж буй ажилдаа үе тэнгийхэн, найз нөхдөө татан оролцуулж тэднийг идэвхжүүлэх нь багийн ажлын чухал хэсэг чинь байх болно. Хамтарч ажиллах нь хүүхэд та нарын чадвар дээшлээд зогсохгүй хэтийн зорилгодоо хүрэхэд нь чухал үр нөлөөтэй.