3-р улириын амралтын даалгавар

2011-03-22,
Бие дааж бодоорой.

1.Гурван тооны нийлбэр нэгдүгээрээс 4-өөр,хоёрдугаараас 8-аар,гуравдугаараас 10-аар их бол эдгээр тоог олоорой.
2.78-ыг хасахад 4 дахин багасдаг тоог олоорой.
3.Нэг нь нөгөөсөө 5 дахин их 2 тооны нийлбэр 228 бол эдгээр тоош ол.
4.Хоёр оронтой тооны араас 0 залгаж бичихэд анхны тооноосоо 306 -аар их тоо гарчээ.Эдгээр тоог ол.
5.Нийлбэр нь 450 байх дараалсан 3 тоог ол.
6.Хоёр тооны нийлбэр 260.Нэг тоо нь 7-оор төгссөн бөгөөд энэ цифрийг дарахад нөгөө тоо нь гардаг бол эдгээр тоог ол.
7.Хуваагчийг 2 дахин ихэсгэж,хуваагдагчийг 8 дахин ихэсгэхэд ноогдвор 56 гарчээ.Ноогдвор анх хэд байсан бэ?
8.Худалдагч гурил зараад эхний өдөр 23940 төгрөгний,дараагийн өдөр 17136 төгрөгний орлого олжээ.Хоёрдугаар өдөр эхний өдрөөс 54 кг-аар бага гурил зарсан.Хэрэв бүх гурил ижил үнэтэй бол өдөр бүр тус бүр хэдэн кг гурил зарсан бэ?
9.Галт тэргэнд 1140 зорчигч байв.5 эрэгтэй хүн бүрт 8 эмэгтэй хүн,4эмэгтэй хүн бүрт 3 хүүхнд харгалзаж байсан бол эрэгтэй,эмэгтэй хүүхэд тус бүр хэд байсан бэ?
10.Хэдэн сурагч найзынхаа төрсөн өдөрт бэлэг авахаар мөнгө цуглуулав.Хүүхэд бүр 140 төг нийлүүлбэл бэлэг авахад 750 төг дутна.Харин хүүхэд бүр 150 төг нийлүүлбэл 750 төг илүү гарна.Хэдэн хүүхэд байсан бэ?
11.Тэгш өнцөгтийн урт өргөнөөсөө 2 дахин урт,өргөн нь уртаасаа 10 см-ээр богино бол тэгш өнцөгтийн урт ба өргөнийг олоорой.
12.Ариун,Туяа хоёр нийлээд 40 кг,Туяа Туул хоёр нийлээд 50 кг,Туул Навчаа хоёр гийлээд 60 кг,Навчаа Халиун хоёр нийлээд 70кг,Ариун Халиун хоёр нийлээд
80 кг бол хэн ямар жинтэй вэ?
13.Жимсний бутнаас 360 кг үхрийг нүд,түүнээс 4 дахин бага мойл хураалаа.Бүх жимсний 5 хуваасны нэг хэсгээр ундаа хийж үлдсэнээр чанамал хийх болов.Хичнээн кг жимсээр чанамал хийх вэ?
14.Номын тавиур дээр 960 ном байв.Хэрэв нэг тавиураас 180 ном авбал тавиур тус бүрийн номын тоо тэнцүү болно.Тавиур тус бүр дээр хэдэн ном байман бэ?
15.Хүүхдүүд 2 өдөрт 6320 кг ногоо хураажээ.Тэд 2 дахь өдөр нэгдэхээсээ 3 дахин бас 120кг-аар их ногоо хураасан бол тэд өдөр бүр хэдэн кг ногоо хураасан бэ?

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax