Ханын цаасны өнгө хүүхдийн сэтгэхүйд нөлөөлдөг

2011-03-21,




 Ханын цаасны өнгө хүүхдийн сэтгэхүйд нөлөөлдөг

Хүүхдийн өрөөний ханын цаасны өнгө аль болох бүдэг байвал зохимжтой. Ингэлээ гээд уйтгартай болчихгүй. Эсвэл бүр эсрэгээрээ, хэдэн настай хүүхэд гэдгийг харгалзан тэдний хүсэл сонирхолд нийцсэн өнгө, хээ хуар, зургаар чимж болно. Хэрвээ таны хүүхэд бага насных бол түүний үзэх дуртай хүүхэлдэйн киноны баатрууд, өхөөрдөм амьтдын зургаар чимэглэж болох юм.

Өрөөний өнгө хүүхдийг сайн амарч чадах эсэхэд шууд нөлөөлдөг. Тиймээс балчир хүүхдийн өрөөг эрээн мяраан гүн өнгө, янз бүрийн зурагтай ханын цаасаар чимэглэх дэмий. Өөрөөр хэлбэл, бүүдгэр орчинд хүүхэд сайхан амарч чаддаг. Ер нь хүүхдийн өсөлтийг хурдасгая гэвэл сайн унтуул гэдэг биз дээ. Та том болсон хүүхдээ «Хичээлдээ сулхан байна, үргэлж нойрмоглох юм, толгой чинь яахаараа ингэтлээ ажилладаггүй байна аа» гэж загнадаг бол анхаарлаа хандуулна уу. Юун түрүүнд хүүхдээ загнахаасаа өмнө түүний өрөөг өөрчлөх гээд үз.

Аль бага насанд нь чимэглэсэн уйтгартай орчныг нь өөрчлөөд, гэрэл гэгээ нэмж өг. Түүний өрөөнд нарны туяаг сайн оруул, одоо таны хүүхэд том болсон учраас тэр шүү дээ. Том болсон хүүхдийн өрөөг гэрэл гэгээтэй, саруулхан байлгах хэрэгтэй, түүний багад тоглодог байсан тоглоомноос авахуулаад хэрэгтэй хэрэггүй зүйлсийг өрөөнөөс зайлуулаад үз. Одоо түүнд унтах бус сурч боловсрох үүрэг ногдож байгаа учраас хуучных шиг унтуулах биш, харин сурч боловсроход сэргэг байлгах орчин үгүйлэгдэж байгаа юм. Одоо ор, бичгийн ширээ, телевиз гээд цомхон зүйл байхад л хангалттай. Энэ бүхний дараа хүүхэд чинь хэрхэн өөрчлөгдөхийг та харах болно.
Энэ бол барилгын засал чимэглэлийн сэтгэл зүйчдийн удаан хугацаанд хуримтлуулсан туршлага, онол юм.

бичсэн: bilegee_111 төрөл: Зөвлөгөө