Хүүхдүүдийн онигоо

2011-03-21,
-Ээж ээ, надад эрэгтэй дүү гаргаад өг.
-Яагаад заавал эрэгтэй дүү гэж?
-Дүүтэйгээ зодолдоод л, бас зодоод л.
-Миний хүү тийм муу ах болох юм уу. Тэгвэл дүү гаргаж өгөхгүй ээ.
-Та угаасаа л аавыг ирэхээр жирэмсэн болно доо.
              * * *
-Ээж ээ, би жаахан байхдаа ямар хүүхэд байсан бэ?
-Миний хүү их хөөрхөн хүү байсан.
-Тэгээд одоо муухай болчихоод байгаа юм уу?
             * * *
Гурван настай Н.Нандинцэцэг охин сэтгүүлч эгчтэйгээ ийн ярилцжээ.
-Эгч ээ, би танаас нэг юм асуух уу?
-Тэг тэг.
-Гэхдээ жаахан ичмээр асуулт шүү. Битгий ичээрэй.
-Зүгээр ээ, асуу.
-Та анх хэдэн настайдаа үнсэлцэж үзсэн бэ?
            * * *
Зурагтаар “Камертон”-ы Болдын дуу гарахад охин “Миний Болдоо” гээд л бөөн баяр болжээ. Удалгүй эгч нь Болдын дууг аялахад охин,
-Та яагаад миний Болдын дууг дуулаад байгаа юм бэ?
-Болдоггүй юм уу?
-Болохгүй ээ. Би Болдыг хэнтэй ч хуваалцахгүй шүү.
          * * *
Зурагтаар цэцэрлэгийн насны хүүхдийг уншуулж бодуулж өгнө гэсэн зарыг сонссон жаалхүү,
-Уншуулж сургана гэнэ үү? Үсрээд л зодно биз.
          * * *
Багш сурагч охиноос
-Би чамд нэг хэрэм өгье. Дараа нь хоёрыг, дараа нь гуравыг өгсөн бол нийт хэдэн хэрэм болох вэ? гэж асуужээ.
-Долоо
-Анхааралтай сонс. Эхлээд нэг, дараа нь хоёр, сүүлд нь гурван хэрэм өгсөн бол хэд болох вэ?
-Долоо -Хн. Арай өөрөөр үзье. Нэг алим, нэмэх нь хоёр алим, нэмэх нь гурван алим нийт хэдэн алим болох вэ?
-Зургаа!
-Ашгүй минь дээ. Харин нэг хэрэм дээр хоёр хэрэм, тэгээд гурван хэрэм хэд болох билээ?
-Долоо!
-Яагаад долоо гэж?
-Надад, манай гэрт нэг хэрэм амьдарч байгаа юм чинь...

бичсэн: bilegee_111 төрөл:
(4) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

kkkkkkkkkkkkkkkk haha
бичсэн Зочин цаг: 20:26, 2017-02-02 | Холбоос | |
хахахаха гоё онигоо
бичсэн Зочин цаг: 13:45, 2016-10-23 | Холбоос | |
ха ха ха ха ха ха ха ха

бичсэн Зочин цаг: 12:23, 2016-02-26 | Холбоос | |
үнэхээр гоё юм байна





бичсэн Зочин цаг: 15:12, 2016-01-04 | Холбоос | |



:-)
 
xaax