12 жилийн сургалттай 3-р анги

2011-03-22,
Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн 12 жилийн сургалттай 3-р ангийн “Монгол хэл”-ний хичээлийн төвшин тогтоох шалгалтын материал

1.Цэгийн оронд тохирох үгийг олж дугаарыг дугуйл.
Амны билэгээс
Ашдын ………
а. бэлэг б. бэлгэ в. билиг г. билэг
2.Дараах ойролцоо утгатай үгсийг зөв тохируулсан хэсгийн дугаарыг дугуйл.
1. Харах а. Зан
2. Бодох б. хохирол
3. Ааш в. үхэх
4. Богино г. сэтгэх
5. Гарз д. ахар

а. 1б 2а 3г 4в 5д
б. 1в 2г 3а 4д 5б
в. 1в 2а 3д 4г 5б
3.Аль нь урт эгшигтэй үг вэ?
а. номын в. дэвтэр
б. дугуйл г. айлтай
4.Гь+УЭ= И болсон үгийг дугуйл.
а. ярих в. болиод
б. соливол г. захидал
5.Үеэр зөв тасалж бичсэн үгийн дугаарыг дугуйл.
а. и-нээм-сэг-лэ-хэд
б. ин-ээм-сэг-лэх-эд
в. инээм-сэглэ-хэд
6.Дараах жагсаалтанд тохирохгүй үгийг олж тэмдэглэ.
а.харандаа в.дэвтэр
б.үзэг г. өвс
7.Гээгдэх эгшгийн дүрэм зөрчсөн үгийг дугуйл.
а. олноос в. үсэрэх
б. хөгжмийн г. судлаад
8.”ъ” бичих үгийн дугаарыг дугуйл.
a. Хуурч мэхлэхээ бол….ё.
б. Хоёулаа гэртээ хар….я.
в. Голын эрэгт очиж загас бар….я.
9.Шинж чанар заасан тэмдэг нэрийн дугаарыг дугуйл.
а.улаан в.хавтгай
б.дөрвөлжин г.хатуу
10.Дан заримдаг гийгүүлэгчтэй хэсгийн дугаарыг дугуйл.
а. м,н,г,л,б,в,р в.д,с,т,х,ч,з,ж
б. г,ц,ж,б,м,т,ч,с г.д,ч,в,з,г
11.Төлөөний үгийг олж тэмдэглэ.
а. маш их в.тэдгээр
б.хязгааргүй г.тунгалаг
12.”ь” тэмдэг “и”-ээр солигдон бичигдэх үгийн дугаарыг дугуйл.
а.зорь + сон в.зорь + дог
б.зорь + жээ г.зорь + могц
13.Буруу бичсэн үгийг дугуйл.
а.арга барил в.арга чарга
б.арга савар г.арга мэх
14.Зөв хариуг дугуйл.
а.тө-рөлх-тний-хөө б.тө-рөлхт-ний-хөө в.төрөлх-тний-хөө
15.Дараах үгүүдийг зөв байрлуулан зүйр цэцэн үг бүтээ.
мэднэ,унаж,хүний,ханилж,сайныг,хүлгийн,танина,сайныг


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax